“БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАГДДАГ НӨХЦЛҮҮД” II

“БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАГДДАГ НӨХЦЛҮҮД” II

FCA-Free Carrier (named place) буюу FCA-Тээвэрлэх хүртэл чөлөөтэй
(нэрлэсэн газар )

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн зөвшөөрсөн “нэрлэсэн нийлүүлэх газар”-т эсвэл тохиролцсон өөр нэрлэсэн газарт худалдан авагчийн нэрлэсэн тээвэрлэгч эсвэл түүний санал болгосон гуравдагч этгээдийн мэдэлд хүлээлгэн өгнө. Талууд нэрлэсэн газрын ачаа барааг нийлүүлэх цэгийг нарийн тодорхойлж чадвал тэр цэг дээр эрсдэл худалдан авагчид шилжих болно.Хэрэв нэрлэсэн газар нь худалдагчийн агуулах, үйлдвэрийн газрын аль нэг байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээнэ.Харин нэрлэсэн газар нь түүнээс өөр газар байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээхгүй.

Тус нөхцлийг тээврийн бүх төрөлд болон холимог тээвэрт ашиглана.Өөрөөр хэлбэл тээвэрлэгч төмөр зам, авто зам, агаарын тээвэр, усан онгоц байж болно.

Энэ нөхцлийн дагуу худалдагчийн үүрэг нэрлэсэн тээвэрлэгчид барааг хүлээлгэн өгөх хүртэл нэмэгдэнэ.

FCA нөхцөлөөрхудалдагчболон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

Худалдагч нь ачаа барааг экспортлоход шаардагдах гаалийн бүх баримт бичгүүд буюу экспортын гаалийн бүрдүүлэлтийн баримтууд, аливаа зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.

1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

a) Тээврийн гэрээ

Худалдагч нь худалдан авагчид ачаа барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг хийх үүрэггүй. Гэхдээ хэрэв худалдан авагч хүсвэл худалдагч худалдан авагчийн зардал эрсдлээр стандарт аж үйлдвэрийн нөхцлөөр тээвэрлэлтийн гэрээг хийж болно.Хэрэв ингэх бол худалдагч худалдан авагчид мэдэгдэнэ.

b) Даатгалын гэрээ

Худалдагч нь худалдан авагчид даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй. Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулах, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авахад нь худалдан авагчид туслах үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Худалдагч барааг нэрлэсэн тээвэрлэгчид эсвэл худалдан авагчийн нэрлэсэн гуравдагч талд нэрлэсэн нийлүүлэх газарт гэрээнд дурдсан хугацаанд хүлээлгэж өгнө. Нийлүүлэлтийг гүйцэтгэхдээ:

1. Хэрэв нэрлэсэн нийлүүлэх газар нь худалдан авагчтай тохиролцсон, түүний зөвшөөрсөн газар байх тохиолдолд худалдан авагчийн нэрлэсэн тээврийн хэрэгсэлд барааг ачих үүрэг хүлээнэ.
2. Эсвэл үүнээс өөр газарт тохиролцвол ачаалахад бэлэн болсон барааг худалдан авагчийн нэрлэсэн тээвэрлэгч эсвэл түүний нэрлэсэн гуравдагч этгээдэд хүлээлгэж өгнө. Хэрэв худалдан авагч нь барааг хүлээн авах нэрлэсэн газрын аль нэг тодорхой цэгийг заагаагүй тохиолдолд боломжит хэд хэдэн цэгүүдээс хамгийн тохиромжтой нэг цэгийг худалдагч сонгон барааг тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.Талууд өөрөөр тохиролцоогүй л бол худалдагч нь барааг шаардлагатай тоо хэмжээгээр нь тээвэрлэгчид дээрх сонголтоор хүлээлгэж өгөх болно.
1.5. Эрсдэл шилжих

Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн тээвэрлэгчид шилжүүлэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

1.6. Зардал хуваарилалт

Худалдагч дараах зардлуудын төлнө. Үүнд:

a. Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн тээвэрлэгчид хүргэж өгөхтэй холбоотой бүх зардлыг хариуцан төлнө.Өөрөөр хэлбэл нэрлэсэн нийлүүлэх газар хүртлэх дотоодын тээврийн зардал, худалдан авагчтай тохиролцсон тохиолдолд ачилтын зардлыг хариуцан төлнө.
b. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

1.7. Худалдан авагчид мэдэгдэх

Худалдагч нь ачаа барааг тээвэрлэгчид шилжүүлснээ худалдан авагчид мэдэгдэнэ.Мөн худалдан авагчийн эрсдэл, зардлаар түүнд барааны нийлүүлэлттэй холбоотой хангалттай мэдээллийг өгөх, түүнчлэн гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авагчийн нэрлэсэн тээвэрлэгч эсвэл гуравдагч этгээд нь барааг хүлээж аваагүй талаархи мэдээллийг өгөх үүрэгтэй.
1.8. Нийлүүлэлтийн бичиг баримт

Худалдагч нь өөрийн зардлаар хариуцан худалдан авагчид нийлүүлэлтийн нотолгоо, баримт өгөх бөгөөд худалдан авагчийн эрсдэл, зардал, түүний

хүсэлтээр холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчид туслалцаа үзүүлнэ

1.9. Шалгах,савлах, хаяг шошгожуулах

Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг өөрөөр хэлбэл тээвэрлэхээс өмнөх экспортын улсын эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтын зардлыг төлөх үүрэгтэй. Худалдагч нь сав баглаагүй зарагддаг барааг тээвэрлэх тусгай худалдаа биш л бол бараа бүтээгдэхүүний савлалтын зардлыг өөрөө хариуцна.Худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу, худалдааны гэрээг дуусахаас өмнө савлалтын онцгой хэрэгцээ шаардлагыг худалдагчид мэдээлээгүй л бол ачаа барааны сав баглаа боодлыг тээвэрлэлтийн төрөлд тохируулан хийнэ.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.
Худалдагч нь худалдан авагчийн хүссэн мэдээлэл, баримт бичгийг олж авахад тусламж үзүүлэх, мэдээллээр хангахдаа худалдан авагчийн зарцуулсан бүх зардлыг шаардлагатай тохиолдолд буцаан нөхөн олгох ёстой.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдан авагч нь худалдааны гэрээгээр тохиролцсны дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.

2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

a) Тээврийн гэрээ

Худалдан авагч нь ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой бүх үүргийг хариуцна, өөрөөр хэлбэл тээврийн гэрээг тээвэрлэгчтэй байгуулж, тээврийн зардлыг төлнө.

b) Даатгалын гэрээ

Худалдан авагч нь заавал даатгалын гэрээг хийх албагүй. Гэхдээ даатгал хийлгэхээр болсон тохиолдолд өөрийн зардлаар даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авч, даатгалын гэрээг байгуулж болно.

2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах

Худалдааны гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газраас барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй.

2.5. Эрсдэл шилжих

Худалдааны гэрээгээр тохиролцсон хугацаанд, нэрлэсэн нийлүүлэх газраас ачаа бараа тээвэрлэгчид очсон үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн бүх төрлийн эрсдлийг бүрэн хариуцна.
Хэрэв,
a. Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд тээвэрлэгч эсвэл өөрийн нэрлэсэн гуравдагч этгээдийн талаархи мэдээллийг өгөөгүй,
b. Тээвэрлэгч эсвэл өөрийн нэрлэсэн гуравдагч этгээд нь ачаа барааг хүлээж аваагүй бол худалдан авагч нь

i. Гэрээгээр тохиролцсон өдрөөс эсвэл ,
ii. Худалдагчийн санал болгосон өдөр эсвэл ,
iii. Нийлүүлэлтийг хүлээн авахаар тохиролцсон хугацаа дуусах өдрөөс эхлэн ачаа бараанд учрах бүх эрсдлийг хариуцна.

2.6. Зардал хуваарилалт

Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

a. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа тээвэрлэгчид очсон үеэс эхлэн ачаа барааг нийлүүлэхтэй холбоотой бүх зардлыг төлнө.
b. Гэрээнд заасан хугацаанд ачаа барааны нийлүүлэлтийг хүлээн аваагүйгээс учирсан хохирлыг хариуцаж, үүнээс шалтгаалсан нэмэлт бүх зардлыг төлнө.
c. Тээвэрлэгчийн нэрийг хэлээгүйгээс учрах хохирлыг төлнө.
d. Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалт,
импортын гаалийн бүрдүүлэлтийн бүх зардлыг төлнө.

2.7. Худалдагчид мэдээлэх

Худалдан авагч нь худалдагчид дараах зүйлүүдийг мэдээлэх үүрэгтэй.
Үүнд:
9 Худалдагчид тээвэрлэгчийн нэр,
9 Нийлүүлэлтийн хугацаа,
9 Тээврийн төрөл,
9 Нийлүүлэх нэрлэсэн газарт нийлүүлэлтийг хүлээн авах эцсийн цэг,

2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо

Худалдагч барааг тээвэрлэгчид хүлээлгэж өгсөн тухай нотолгоог хүлээж авна.

2.9. Ачаа барааг шалгах

Экспортын улсын эрх бүхий байгууллагаас хийдэг шалгалтаас гадна заавал хийгдэх ачаалахаас өмнөх хяналт шалгалтын зардлыг төлнө.

2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Ачаа барааны аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг худалдагчаас авах бөгөөд импортод шаардлагатай экспортын орны гаргах

баримт бичгийн зардлыг төлнө, худалдагчид тээвэрлэлттэй холбоотой зааварчилгааг өгнө.

Худалдан авагч нь өөрт шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг олж авахад тусламж үзүүлэх, мэдээллээр хангахад худалдагчийн гаргасан бүх зардлыг буцаан нөхөн олгох ёстой.

Your email address will not be published. Required fields are marked *

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-size: initial;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: initial;}#stuning-header div.page-title-inner {min-height: 650px;}